Үндсэн агуулга руу шилжих
aichat.mn

Хууль, нууцлал

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11‑р сарын 2

Энэхүү бодлого нь aichat.mn үйлчилгээг — вэб самбар, вэб чат виджет, AI утасны оператор, хувийн агент, мобайл ба desktop апп, API‑г (цаашид «Үйлчилгээ») ашиглах үед NueraTech LLC (цаашид «бид») ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалж, хуваалцаж, хэдий хугацаанд хадгалдгийг тайлбарлана.

1. Бид хэн бэ

aichat.mn‑ийг Монгол Улсад бүртгэлтэй NueraTech LLC хөгжүүлж, ажиллуулдаг. Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтийг hello@aichat.mn хаягаар хүлээн авна.

2. Бидний үүрэг

Таны байгууллагын бүртгэл, ажилтнуудын мэдээллийн хувьд бид мэдээлэл хариуцагч болно. Харин таны харилцагчдын зурвас, сэтгэгдэл, и‑мэйл, утасны дуудлага, вэб чатын мэдээллийг бид таны байгууллагын өмнөөс, таны зааврын дагуу боловсруулдаг — энэ тохиолдолд таны байгууллага мэдээлэл хариуцагч, бид мэдээлэл боловсруулагч байна.

Байгууллага өөрийн харилцагчдад тэдний мэдээллийг aichat.mn‑ээр боловсруулж буйгаа мэдэгдэх үүрэгтэй.

Хувийн агентын хувьд бид таныг хэрэглэгч хувь хүнийх нь хувьд үйлчилж, таны Google өгөгдлийг зөвхөн таны хүсэлтээр боловсруулна — таны байгууллагын бусад гишүүн, админ энэ өгөгдөлд хандахгүй.

3. Боловсруулдаг мэдээлэл

Бүртгэл ба ажилтнууд

  • Байгууллагын нэр, самбарын хаяг (subdomain)
  • Ажилтны нэр, и‑мэйл, утас (заавал биш), дүр, нэвтэрсэн түүх
  • Нууц үгийн нэг талын хэш — нууц үгийг өөрийг нь хадгалахгүй; хоёр шатлалт баталгаажуулалтын нууц — шифрлэгдсэн

Meta‑гийн платформоос (Facebook, Instagram)

  • Таны холбосон Facebook хуудас, Instagram мэргэжлийн бүртгэлийн нэр, ID, профайл зураг
  • Хуудасны хандалтын токен — шифрлэгдсэн хэлбэрээр
  • Messenger, Instagram‑аар ирсэн ба илгээсэн зурвас, хавсралт
  • Facebook, Instagram постын сэтгэгдэл ба түүнд өгсөн хариу
  • Харилцагчийн нийтэд харагдах нэр, профайл зураг, Meta‑гийн өгсөн хэрэглэгчийн ID

Бид зөвхөн таны сонгосон хуудас, бүртгэлийн мэдээлэлд хандана. Таны хувийн Facebook бүртгэлийн найз нөхөд, хувийн зурвасыг уншихгүй. Контентын хуанлиас пост нийтлэх бол зөвхөн таны төлөвлөсөн постыг нийтэлнэ.

Telegram, Viber, WhatsApp

  • Таны холбосон бот, WhatsApp Business дугаарын нэр, ID, хандалтын токен — шифрлэгдсэн хэлбэрээр
  • Ботод, дугаарт ирсэн ба илгээсэн зурвас, хавсралт
  • Харилцагчийн нэр, хэрэглэгчийн нэр; WhatsApp‑ын эсвэл харилцагчийн хуваалцсан утасны дугаар

И‑мэйл суваг

  • Таны дамжуулах хаяг руу ирсэн и‑мэйл: илгээгчийн нэр, хаяг, хүлээн авагч, гарчиг, бичвэр, хавсралт, техникийн толгой (Message‑ID, In‑Reply‑To г.м.)
  • Таны илгээсэн хариу; илгээгчийн нэр, гарын үсэг
  • Өөрийн SMTP‑ийг тохируулсан бол түүний нэвтрэх мэдээлэл — шифрлэгдсэн хэлбэрээр

X (Twitter)

  • Таны холбосон X бүртгэлийн нэр, хэрэглэгчийн нэр, ID; хандалтын ба сэргээх токен — шифрлэгдсэн хэлбэрээр
  • Шууд зурвас (DM) — ирсэн ба илгээсэн; илгээгчийн нэр, хэрэглэгчийн нэр, профайл зураг

Утасны дуудлага (AI утасны оператор)

Залгасан дугаар, дуудлагын цаг, хугацаа, төлөв, ярианы бичвэр, AI‑ийн товчлол, дуут шуудан; тохируулсан бол дуудлагын бичлэг. Дэлгэрэнгүйг «Дуудлага ба яриа таних» хэсгээс үзнэ үү. Таны утасны үйлчилгээ үзүүлэгчийн түлхүүр (Account SID, Auth Token) шифрлэгдэж хадгалагдана.

Дуут зурвас

Дуут зурвасыг текст болгох тохиргоо асаалттай үед харилцагчийн дуут зурвасыг яриа таних үйлчилгээ рүү дамжуулж, буулгасан бичвэрийг зурвасын хамт хадгална.

Хувийн агент

  • Таны холбосон Google бүртгэлийн и‑мэйл, нэр; хандалтын ба сэргээх токен — шифрлэгдсэн хэлбэрээр
  • Таны хүсэлтээр Gmail‑ээс уншсан и‑мэйл (илгээгч, гарчиг, агуулга), Google Calendar‑ын уулзалт (нэр, цаг, оролцогч, байршил)
  • Хувийн агенттай хийсэн яриа, санал болгосон ба таны баталсан үйлдэл, даалгавар, сануулга, тохиргоо
  • Таны нэмсэн MCP серверийн хаяг, нэвтрэх толгой (шифрлэгдсэн), хэрэгслийн жагсаалт, дуудлагын үр дүн

Хувийн агентын өгөгдөл зөвхөн танд харагдана. Google‑ийн өгөгдлийн талаар «Google‑ийн хэрэглэгчийн өгөгдөл» хэсгийг үзнэ үү.

Захиалга, цаг захиалга, хүргэлт

  • Захиалсан бараа, дүн, төлбөрийн төлөв; харилцагчийн нэр, утас, хүргэлтийн хаяг
  • Цаг захиалгын үйлчилгээ, цаг, урьдчилгааны төлөв
  • Харилцагчийн төлбөрийн QPay нэхэмжлэх (дүн, төлөв, огноо). Харилцагчийн банкны карт, дансны мэдээллийг бид хүлээн авахгүй.
  • Хүргэлтэд илгээсэн бол хүргэлтийн компани, курьерийн нэр, утас, tracking, хүргэлтийн төлөв, түүх

Вэб чат

  • Зочны бичсэн зурвас; тохируулсан бол нэр, утас, и‑мэйл
  • Зочин аль хуудаснаас бичсэн
  • Зочныг таних санамсаргүй токен (хөтчийн localStorage‑д)

Мэдлэгийн сан

Таны оруулсан асуулт-хариулт, бичвэр, бүтээгдэхүүний жагсаалт, файл (PDF, DOCX, XLSX г.м.), вэбсайт, Google Sheets‑ийн агуулга.

CRM интеграц

  • HubSpot‑ийн хандалтын токен (шифрлэгдсэн), portal; Google Sheets‑ийн холболт (шифрлэгдсэн токен), хүснэгтийн ID
  • Тэдгээр рүү илгээсэн өгөгдөл — харилцагчийн нэр, утас, и‑мэйл; захиалгын дугаар, бараа, дүн, төлөв; цаг захиалга — ба манай мөр, тэдний мөрийн холбоос

Төлбөр

QPay нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөв, огноо. Банкны карт, дансны мэдээллийг бид хүлээн авахгүй, хадгалахгүй. Чатаар төлбөр авах бол таны QPay merchant‑ын түлхүүрийг шифрлэж, хүлээн авах дансны мэдээллийг хадгална.

Мэдэгдэл, SMS, push

Telegram мэдэгдэл холбосон бол тухайн чат, группын ID ба нэр. SMS илгээсэн бол хүлээн авагчийн дугаар, бичвэр, төлөв. Бөөн илгээлтээс татгалзсан огноо. Мобайл ба desktop апп ашиглавал төхөөрөмжийн push токен (Expo), платформ, төхөөрөмжийн нэр, аппын хувилбар, хэл, сонгосон мэдэгдлийн төрөл, сүүлд ашигласан цаг. Push мэдэгдэлд харилцагчийн зурвасын агуулгыг оруулахгүй.

Агентлаг ба маркет

Агентлагийн тохиргоо, брэнд (нэр, лого, өнгө, тусламжийн холбоо барих), харилцагчийн самбарын домэйн; маркетаас суулгасан загварын түүх; агентлагийн илгээсэн загвар ба хяналтын тэмдэглэл.

API ба webhook

API түлхүүрийн hash (түлхүүрийг өөрийг нь хадгалахгүй), таны бүртгүүлсэн webhook хаяг, хүргэлтийн түүх.

Техникийн мэдээлэл

IP хаяг, хөтөч, төхөөрөмжийн мэдээлэл, үйлдлийн бүртгэл (аудит), алдааны лог.

4. Ашиглах зорилго

  • Үйлчилгээ үзүүлэх: зурвас, и‑мэйл хүлээн авах, AI хариу үүсгэх, утасны дуудлагад хариулах, инбокс, мэдэгдэл, тайлан
  • Хувийн агент: таны хүсэлтэд хариулах, товч мэдээ, сануулга бэлдэх, зөвхөн таны баталсан үйлдлийг гүйцэтгэх
  • Захиалгыг таны сонгосон хүргэлтийн компанид хүргүүлж, явцыг харилцагчид мэдэгдэх
  • Аюулгүй байдал: нэвтрэлтийг хамгаалах, залилан, хууль бус хэрэглээнээс сэргийлэх
  • Төлбөр тооцоо, нэхэмжлэх
  • Тусламж үйлчилгээ, техникийн дэмжлэг
  • Үйлчилгээг сайжруулах — хувь хүнийг тодорхойлохгүй, нэгтгэсэн статистикаар
  • Хуульд заасан үүргээ биелүүлэх

Бид таны болон таны харилцагчдын мэдээллийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. Таны өгөгдлөөр ерөнхий зориулалтын AI загвар сургахгүй.

5. Google‑ийн хэрэглэгчийн өгөгдөл

aichat.mn‑ийн Google API‑аас хүлээн авсан мэдээллийг ашиглах, бусад апп руу шилжүүлэх нь Google API Services User Data Policy‑ийн, түүний дотор Limited Use шаардлагын дагуу явагдана.

“aichat.mn’s use and transfer to any other app of information received from Google APIs will adhere to the Google API Services User Data Policy, including the Limited Use requirements.”

Google‑тэй холбох нь сонголтот: хувийн агент (Gmail, Google Calendar) эсвэл Google Sheets интеграцыг ашиглах хэрэглэгч өөрөө холбоно.

Хүсэх эрх ба зорилго

  • openid — Таны Google бүртгэлийн и‑мэйл, нэрийг таних — холболтыг харуулахад
  • email — Таны Google бүртгэлийн и‑мэйл, нэрийг таних — холболтыг харуулахад
  • profile — Таны Google бүртгэлийн и‑мэйл, нэрийг таних — холболтыг харуулахад
  • gmail.modify — Хувийн агент: таны хүсэлтээр и‑мэйл унших, хайх, хариуны ноорог бэлдэх; зөвхөн таны баталсан и‑мэйлийг илгээх
  • calendar.events — Хувийн агент: уулзалт, сул цаг харах; зөвхөн таны баталсан уулзалтыг үүсгэх, засах, цуцлах
  • spreadsheets — Google Sheets интеграц: таны сонгосон хүснэгтэд захиалга, харилцагч, цаг захиалгын мөр бичих
  • drive.file — Google Sheets интеграц: aichat.mn‑ээр үүсгэсэн эсвэл таны сонгосон хүснэгтийн файлд л хандах

Ашиглалтын хязгаар (Limited Use)

  • Google‑ийн өгөгдлийг зөвхөн аппын харагдах хэсэгт байгаа, таны ашиглаж буй боломжийг (хувийн агентын хариу, товч мэдээ, сануулга, санал болгосон үйлдэл, Sheets экспорт) үзүүлэх, сайжруулахад ашиглана.
  • Гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй — зөвхөн эдгээр боломжийг үзүүлэхэд зайлшгүй үед (жишээ нь таны асуултад хариулахын тулд холбогдох и‑мэйлийн хэсгийг AI загварын үйлчилгээ рүү, загвар сургахгүй нөхцөлөөр), хууль тогтоомжийг биелүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах, эсвэл компанийг нэгтгэх, худалдах үед урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр л шилжүүлнэ.
  • Зар сурталчилгаанд — хувийн тохируулсан, дахин чиглүүлсэн, сонирхолд суурилсан — ашиглахгүй; худалдахгүй.
  • Зээлийн чадвар үнэлэх, зээл олгох зорилгоор ашиглахгүй.
  • Ерөнхий зориулалтын AI, машин сургалтын загвар хөгжүүлэх, сайжруулах, сургахад ашиглахгүй; AI үйлчилгээ үзүүлэгчийг API‑ийн өгөгдлөөр загвар сургадаггүй нөхцөлөөр ашиглана.
  • Хүн уншихгүй — зөвхөн (1) тодорхой мессежийг уншихад таны тодорхой зөвшөөрөл байгаа (жишээ нь тусламж хүссэн), (2) аюулгүй байдлын зорилгоор (зөрчил, хууль бус хэрэглээг шалгах), (3) хууль тогтоомжийн дагуу, эсвэл (4) нэгтгэсэн, хувь хүнийг тодорхойлохгүй хэлбэрээр дотоод үйл ажиллагаанд ашиглах тохиолдолд л.

Хадгалалт ба устгал

  • Google‑ийн токен AES‑256‑GCM‑ээр шифрлэгдэнэ; и‑мэйл, уулзалтыг тухай бүр таны хүсэлтээр Google‑ээс уншина.
  • Хувийн агентын яриа (таны асуулт, агентын хариу, түүнд дурдсан и‑мэйл, уулзалтын мэдээлэл), санал болгосон үйлдэл, даалгавар таны түүхэнд хадгалагдаж, зөвхөн танд харагдана. Яриагаа хүссэн үедээ устгана.
  • Google‑ээс салгахад токен устаж, Google дээр ч эрх хүчингүй болно. Мөн Google бүртгэлийн зөвшөөрлийн хуудаснаас хүссэн үедээ цуцална.

6. Дуудлага ба яриа таних

AI утасны оператор асаалттай дугаар руу залгахад:

  • Залгасан дугаар, дуудлагын цаг, үргэлжлэх хугацаа, төлөв, шилжүүлсэн дугаарыг бүртгэнэ.
  • Харилцагчийн ярианы ээлж бүрийг таны утасны үйлчилгээ үзүүлэгч (Twilio г.м.) богино аудио болгон бичиж, бид түүнийг Chimege‑ийн яриа таних үйлчилгээгээр бичвэр болгоно. Бичвэр нь ярианы зурвас болж инбоксод хадгалагдана.
  • AI‑ийн хариуг Chimege‑ээр яриа болгож, богино хугацаанд хүчинтэй холбоосоор дуудлагад тоглуулна.
  • Дуудлагын дараа AI товчлол үүсгэнэ.
  • Бүтэн дуудлагыг бичих тохиргоо анхдагчаар унтраалттай — байгууллага асаасан үед л бүтэн бичлэг үүснэ. Дуут шуудангийн бичлэг, бичвэрийг хадгална.
  • Бичлэгүүд таны утасны үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлд хадгалагдаж, бид тэдгээрийг зөвхөн эрхтэй ажилтанд дамжуулан тоглуулна. Хадгалах хугацаа, устгалыг тухайн үйлчилгээ үзүүлэгчийн тохиргоогоор удирдана.

Дуудлага хүлээн авагч байгууллагын үүрэг: AI хариулж буйг, дуудлага бичигдэж байгаа бол түүнийг залгасан хүнд урьдчилан (жишээ нь мэндчилгээндээ) мэдэгдэж, хуулиар шаардлагатай бол зөвшөөрөл авна.

Хэрэв та aichat.mn ашигладаг байгууллага руу залгасан бол өгөгдлийн талаар эхлээд тухайн байгууллагад хандана уу.

7. Хүргэлтийн компани, агентлагтай хуваалцах

Хүргэлтийн компани

Дэлгүүр захиалгыг хүргэлтийн компанид илгээх (эсвэл автомат илгээлт асаалттай) үед бид тухайн дэлгүүрийн сонгосон компанид дараах мэдээллийг дамжуулна: хүлээн авагчийн нэр, утас, хүргэлтийн хаяг; бараа (нэр, SKU, тоо), захиалгын дугаар, нийт дүн, бэлнээр авах дүн, тэмдэглэл; дэлгүүрийн нэр, утас, хаяг. Хүргэлтийн компани эдгээрийг зөвхөн хүргэлт гүйцэтгэхэд ашиглах үүрэгтэй бөгөөд хүргэлтийн хувьд бие даасан мэдээлэл хариуцагч болно. Хүргэлтийн компаниас курьерийн нэр, утас, tracking, төлвийг хүлээн авч дэлгүүр ба харилцагчид мэдэгдэнэ.

Агентлаг

Таны байгууллагыг агентлаг үүсгэсэн эсвэл удирддаг бол агентлагийн хэрэглэгчид таны байгууллагын гишүүн (супер админ) болж нэвтрэн, бусад админтай адил өгөгдөлд хандана. Агентлаг өөрийн бүх харилцагчийн нэгтгэсэн тоог (суваг, яриа, AI хариу, гишүүн, багц) харна. Агентлагийн брэнд таны самбар, виджет, и‑мэйлд харагдаж болно. Агентлагийн хандалтыг хасуулах бол hello@aichat.mn хаягаар хандана уу.

Таны холбосон үйлчилгээ

HubSpot, Google Sheets, webhook, API, MCP сервер зэрэг таны холбосон үйлчилгээ рүү таны тохиргооны дагуу өгөгдөл илгээнэ — тэдгээрийн боловсруулалтыг та хариуцна.

Бусад

Бид өгөгдлийг худалдахгүй. Хууль хяналтын байгууллагын хуульд нийцсэн шаардлагаар, эсвэл аюулгүй байдал, эрхээ хамгаалах зайлшгүй тохиолдолд л задруулна.

9. AI ба гуравдагч үйлчилгээ үзүүлэгч

AI хариу үүсгэхийн тулд харилцагчийн зурвас болон холбогдох мэдлэгийн хэсгийг том хэлний загвар (LLM) үйлчилгээ үзүүлэгч рүү дамжуулдаг. Бид дараах төрлийн гуравдагч үйлчилгээ үзүүлэгчийг ашиглаж болно:

  • Meta Platforms (Facebook, Instagram, WhatsApp) — сувгийн холболт, зурвас хүлээн авах, илгээх, пост нийтлэх
  • Telegram, Viber — таны холбосон бот, Telegram мэдэгдэл
  • X Corp. — X‑ийн шууд зурвас хүлээн авах, илгээх
  • Google — таны холбосон Gmail, Google Calendar, Google Sheets
  • OpenAI, Anthropic, Egune зэрэг LLM үйлчилгээ үзүүлэгч — AI хариу, хувийн агент, дуудлагын товчлол, мэдлэгийн хайлт
  • Chimege — дуут зурвас, утасны дуудлагын яриа таних (STT), яриа үүсгэх (TTS)
  • Twilio, Telnyx, SignalWire зэрэг утасны үйлчилгээ — таны өөрийн бүртгэлээр дугаарт ирсэн дуудлагыг хүлээн авах, шилжүүлэх, бичих
  • Postmark, Mailgun, SendGrid зэрэг и‑мэйл хүлээн авах үйлчилгээ — дамжуулсан и‑мэйлийг хүлээн авах; и‑мэйл илгээх үйлчилгээ эсвэл таны SMTP — баталгаажуулах код, урилга, мэдэгдэл, и‑мэйлийн хариу
  • Expo (Apple Push Notification service, Firebase Cloud Messaging‑ээр) — гар утасны push мэдэгдэл
  • HubSpot — таны холбосон бол
  • QPay — бидэнд төлөх төлбөр; таны QPay merchant‑аар харилцагчийн төлбөр
  • SMS илгээх үйлчилгээ — бөөн илгээлт, цаг захиалгын сануулга
  • Сервер, дата төвийн үйлчилгээ үзүүлэгч — өгөгдөл хадгалах, нөөцлөх

Таны сонгосон хүргэлтийн компани нь бие даасан хүлээн авагч (дээрхийг үзнэ үү). Таны тохируулсан webhook хаяг, API‑аар холбосон систем, таны нэмсэн MCP сервер рүү өгөгдлийг таны зааврын дагуу илгээнэ — тэдгээрийн боловсруулалтыг та хариуцна.

Эдгээрийн зарим нь Монгол Улсаас гадна мэдээлэл боловсруулж болно. Бид мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор, нууцлалын хамгаалалттай хуваалцдаг. LLM үйлчилгээ үзүүлэгчийн API‑г өгөгдлийг загвар сургахад ашигладаггүй нөхцөлөөр хэрэглэнэ.

10. Хадгалах хугацаа

  • Бүртгэл идэвхтэй байх хугацаанд үйлчилгээний өгөгдлийг хадгална.
  • Бүртгэл хаах эсвэл устгах хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор өгөгдлийг устгана; нөөц хуулбараас дараагийн 30 хоногт бүрмөсөн арилна.
  • Сувгаа салгахад тухайн хуудас, бот, дугаар, X бүртгэл, и‑мэйлийн SMTP‑ийн хандалтын мэдээлэл устгагдана.
  • Google‑ээс салгахад токен устаж, Google дээр хүчингүй болно; хувийн агентын яриа, даалгаврыг та устгах эсвэл бүртгэл устах хүртэл хадгална. Батлаагүй үйлдэл 24 цагийн дараа хүчингүй болно.
  • Дуудлагын бичвэр, товчлол ярианы хамт хадгалагдана; бичлэгийг таны утасны үйлчилгээ үзүүлэгч таны тохиргоогоор хадгална.
  • Төхөөрөмжөө хасах эсвэл Apple, Google push токеныг хүчингүй болгоход тэр төхөөрөмж рүү push зогсоно.
  • Хүргэлтийн бүртгэл захиалгын хамт хадгалагдана.
  • Webhook‑ийн хүргэлтийн түүхийг 30 хоног хадгална.
  • Нэхэмжлэх, төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.
  • Аюулгүй байдлын лог-ийг 12 сар хүртэл хадгална.

11. Аюулгүй байдал

  • Бүх холболт HTTPS (TLS)‑ээр шифрлэгдэнэ.
  • Хуудас, бот, X, Google‑ийн токен, утасны үйлчилгээний Auth Token, SMTP нууц үг, MCP серверийн толгой, QPay merchant‑ын түлхүүрийг шифрлэж, API түлхүүрийг зөвхөн hash‑аар хадгална.
  • Webhook бүрт HMAC‑SHA256 гарын үсэг зурна; утасны үйлчилгээний webhook‑ийг тэдний гарын үсгээр (X‑Twilio‑Signature) шалгана.
  • Байгууллага бүрийн өгөгдөл тусгаарлагдсан — PostgreSQL‑ийн мөрийн түвшний хамгаалалт (row-level security) нэг байгууллагын өгөгдлийг нөгөөд харуулахгүй.
  • Хувийн агентын гадагш нөлөөтэй үйлдэл бүр хэрэглэгчийн баталгаажуулалтыг шаардана.
  • Нууц үгийг нэг талын хэшээр хадгална; хоёр шатлалт баталгаажуулалт самбар ба аппад ажиллана.
  • Ажилтны хандалтыг дүр, эрхээр хязгаарлаж, чухал үйлдлийг бүртгэнэ.
  • Өгөгдлийг тогтмол нөөцөлнө.

12. Таны эрх

Та өөрийн мэдээлэлтэй танилцах, засуулах, устгуулах, боловсруулалтыг хязгаарлуулах, өгсөн зөвшөөрлөө татах, мэдээллийнхээ хуулбарыг авах эрхтэй. Хүсэлтээ hello@aichat.mn хаягаар илгээвэл ажлын 10 өдрийн дотор хариу өгнө. Эрх тань зөрчигдсөн гэж үзвэл холбогдох төрийн байгууллагад гомдол гаргах эрхтэй.

Google‑ийн холболтыг хүссэн үедээ цуцлах эрхтэй — хувийн агентын хэсгээс эсвэл Google бүртгэлээсээ.

Хэрэв та aichat.mn ашигладаг байгууллагын харилцагч бол эхлээд тухайн байгууллагад хандана уу — бид хүсэлтийг шийдвэрлэхэд байгууллагад тусална.

Facebook‑тэй холбоотой өгөгдлөө устгуулах заавар: Өгөгдөл устгах заавар.

13. Күүки ба төхөөрөмжийн хадгалалт

Энэ нийтийн сайт зар сурталчилгааны болон хянах күүки ашиглахгүй. Байгууллагын самбар нэвтрэлтийг хадгалах зайлшгүй күүки (aichat_rt) ашигладаг. Вэб чат виджет зочныг таних токеныг хөтчийн localStorage‑д хадгална.

Мобайл апп нэвтрэлтийн токеныг iOS Keychain, Android Keystore‑д, desktop апп үйлдлийн системийн шифрлэгдсэн санд хадгална.

14. Насны хязгаар

Үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд 16 нас хүрээгүй хүмүүст зориулаагүй.

15. Өөрчлөлт

Бодлогод өөрчлөлт оруулбал энэ хуудсанд шинэчилсэн огноог тэмдэглэж, чухал өөрчлөлтийн талаар и‑мэйл эсвэл самбарын мэдэгдлээр урьдчилан мэдэгдэнэ.

16. Холбоо барих

NueraTech LLC · hello@aichat.mn

Асуулт байна уу?

NueraTech LLC · aichat.mn

hello@aichat.mn