Хууль, нууцлал
Өгөгдөл устгах заавар
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11‑р сарын 2
aichat.mn нь Facebook Login for Business‑ээр таны сонгосон хуудас, Instagram бүртгэлд хандана. Энд холбогдох өгөгдлөө хэрхэн устгуулах, хүсэлтийнхээ явцыг хэрхэн шалгахыг тайлбарлав.
1. Юу устах вэ
- Хуудасны хандалтын токен
- Тухайн хуудас, Instagram бүртгэлээр ирсэн зурвас, сэтгэгдэл, харилцагчийн профайл
- Тэдгээртэй холбоотой тэмдэглэл, тайлангийн өгөгдөл
Хуулиар хадгалах шаардлагатай нэхэмжлэх, төлбөрийн бүртгэл үүнд хамаарахгүй.
Хувийн агентын Google (Gmail, Calendar) холболтыг салгахад Google‑ийн токен устаж, Google дээр ч эрх хүчингүй болно — дэлгэрэнгүй.
2. Facebook‑ээс аппыг салгах
- Facebook‑т нэвтэрч «Settings & privacy» → «Settings» руу орно.
- Хуудсаар холбосон бол «Business integrations», бусад тохиолдолд «Apps and websites» хэсгийг нээнэ.
- aichat.mn (NueraTech) аппыг олж «Remove» дарна. Холбогдох мэдээллийг устгах сонголтыг чагтлаарай.
- Meta бидэнд устгах хүсэлт илгээмэгц бид баталгаажуулах код үүсгэнэ. Тэр кодоор доор явцаа шалгана.
Instagram дээр: «Settings» → «Website permissions» → «Apps and websites» хэсгээс аппыг хасна.
3. И‑мэйлээр хүсэлт гаргах
hello@aichat.mn хаяг руу «Өгөгдөл устгах хүсэлт» гарчигтай и‑мэйл илгээнэ. Үүнд дараахыг бичнэ үү:
- Байгууллагын хаяг (жишээ нь nomin-stor.aichat.mn) эсвэл Facebook хуудасны нэр, холбоос
- Таны нэр, холбоо барих мэдээлэл
- Бүх өгөгдлийг үү, эсвэл тодорхой хуудас, харилцагчийн өгөгдлийг устгах уу
Бид таныг эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгаж, ажлын 5 өдрийн дотор хариу өгөх ба 30 хоногийн дотор устгана.
4. Байгууллагын эзэмшигчид
Самбарын «Холболтууд» хэсгээс сувгаа салгахад тухайн хуудасны токен устгагдана. Байгууллагын бүх өгөгдлийг устгуулах бол эзэмшигчийн и‑мэйлээс дээрх хаягаар хүсэлт илгээнэ үү. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос харна уу.
5. Устгалын явц шалгах
Facebook‑ээс аппыг салгасны дараа өгсөн баталгаажуулах кодоо оруулна уу:
Асуулт байна уу?
NueraTech LLC · aichat.mn