Үндсэн агуулга руу шилжих
aichat.mn

Messenger · Instagram · Telegram · Viber · WhatsApp · И‑мэйл · Утас · Вэб чат

Бүх сувагт 24/7 монголоор хариулж, захиалга авдаг AI туслах

Таны бизнесийн мэдээллийг уншиж сураад Messenger, Instagram, Telegram, WhatsApp, и‑мэйл, вэб чатад шөнө ч, амралтын өдөр ч зөв хариулж, утсаар залгахад ч монголоор ярина. Чатаар захиалга аваад QPay‑ээр төлбөрөө авч, нарийн асуудлыг ажилтандаа шилжүүлнэ.

  • Карт шаардахгүй
  • 7 хоног Business багц үнэгүй
  • Дараа нь Free — бот зогсохгүй
Жишээ яриа: AI туслах харилцагчийн асуултад хариулж, харилцагч менежер хүсэхэд яриаг ажилтанд шилжүүлж байна.

Харилцагчид тань хаана бичнэ, тэнд нь хариулна

  • MessengerFacebook хуудасны зурвас
  • Instagram DMInstagram‑ийн шууд зурвас
  • СэтгэгдэлFacebook, Instagram пост дээр
  • Вэб чатВэбсайтдаа нэг мөр кодоор
  • TelegramӨөрийн Telegram ботоор
  • ViberViber бизнес ботоор
  • WhatsAppWhatsApp Business дугаараар
  • И‑мэйлsupport@ хаягаа дамжуулаад
  • XX‑ийн шууд зурвас (DM)
  • УтасAI утасны оператор
  • SMSБөөн илгээлт, сануулга

Бүх суваг нэг инбоксод. Telegram, Viber, WhatsApp, и‑мэйл, X — Business, Pro, Хувь хүн багцад, AI утасны оператор — Pro багцад.

Хэрхэн ажилладаг вэ

3 алхмаар ажиллуулна

Код бичих, техникийн мэдлэг шаардахгүй — бүх тохиргоог самбараас хийнэ.

  1. 1

    Сувгаа холбоно

    Facebook хуудас, Instagram‑аа хэдхэн товшилтоор, Telegram, Viber, WhatsApp‑аа токеноор холбож, эсвэл вэбсайтдаа нэг мөр код нэмнэ.

  2. 2

    Мэдлэгээ оруулна

    Түгээмэл асуулт, бүтээгдэхүүний жагсаалт, PDF, вэбсайт, Google Sheets — AI зөвхөн эндээс хариулна.

  3. 3

    Туршаад нийтэлнэ

    Туршилтын чатаар шалгаад «Нийтлэх» дарна. Түүнээс өмнө бот жинхэнэ харилцагчид хариулахгүй.

Боломжууд

Борлуулалт, үйлчилгээгээ нэг дороос

AI туслах давтагддаг асуултыг шийдэж, ажилтнууд тань чухал ярианд анхаарна.

AI туслах

Таны брэндийн өнгө аясаар ярина

Нэр, дүр, өнгө аясаа сонгоод бизнесээ хэдэн өгүүлбэрээр тайлбарлахад хангалттай. Мэдэхгүй зүйлээ зохиохгүй — ажилтандаа шилжүүлнэ.

  • Найрсаг, албан ёсны эсвэл товч өнгө аяс
  • Үргэлж, ажлын цагаар эсвэл ажлын бус цагаар хариулах хуваарь
  • «Оператор», «менежер» гэх мэт түлхүүр үгээр хүнд шилжүүлнэ
  • Үнэ, үлдэгдлийг зөвхөн таны каталог, мэдлэгийн сангаас авна
  • Чатаар бараа санал болгож, захиалга, цаг захиалга үүсгэнэ
Жишээ: AI туслахын нэр, өнгө аяс, хуваарь, хүнд шилжүүлэх түлхүүр үгийн тохиргоо.

Нэгдсэн инбокс

Бүх яриа нэг дор, хүн хүссэн үедээ гартаа авна

Messenger, Instagram, сэтгэгдэл, Telegram, Viber, WhatsApp, вэб чатын яриа нэг жагсаалтад орж ирнэ. Ажилтан хариу бичмэгц бот тухайн ярианд түр зогсоно.

  • Суваг, төлөв, хариуцсан ажилтнаар шүүнэ
  • Яриаг ажилтанд хуваарилж, дотоод тэмдэглэл үлдээнэ
  • Бэлэн хариуг «/» товчлолоор оруулна
  • Яриа бүрт AI‑г асааж, унтраана
  • Ажилтны сайн хариуг нэг товчоор мэдлэгийн санд нэмнэ
Жишээ инбокс: зүүн талд бүх сувгийн ярианы жагсаалт, голд ажилтны гартаа авсан яриа, баруун талд харилцагчийн мэдээлэл.

Сэтгэгдлийн автоматжуулалт

Пост дээрх «Үнэ хэд вэ?»‑д хормын дотор хариулна

Facebook, Instagram‑ийн сэтгэгдэлд AI нийтэд товч хариу үлдээж, дэлгэрэнгүйг хувийн зурвасаар илгээнэ. Сонирхсон хүн шууд чат руу шилжинэ.

  • Сэтгэгдлийн доор нийтэд харагдах товч хариу
  • Дэлгэрэнгүй мэдээллийг хувийн зурвасаар (private reply)
  • Сэтгэгдэл бүр инбокст — ажилтан хүссэн үедээ үргэлжлүүлнэ
Жишээ: пост дээрх сэтгэгдэлд AI нийтэд товч хариулж, дэлгэрэнгүйг хувийн зурвасаар илгээж байна.

И‑мэйл ба XBusiness, Pro, Хувь хүн багцад

И‑мэйл, X‑ийн шууд зурвас ч нэг инбоксод

Байгууллагынхаа support@ хаягийг aichat.mn руу дамжуулахад ирсэн и‑мэйл бүр инбоксод орж, AI өмнөх захидлын ишлэлгүй шинэ хэсгийг нь уншиж хариулна. X (Twitter)‑ийн шууд зурвасыг ч мөн адил.

  • Gmail, Outlook‑ийн автомат дамжуулалтаар хэдхэн минутад холбоно
  • Хариу харилцагчийн захидлын thread‑д «Re:» гарчигтай, таны гарын үсэгтэй очно
  • Хүсвэл өөрийн SMTP‑ээр өөрийн хаягаас илгээнэ
  • X‑ийн шууд зурвасад AI хариулж, ажилтан инбоксоос үргэлжлүүлнэ
Жишээ: харилцагчийн и‑мэйлд AI захидлын thread дотор хариулж, X‑ийн шууд зурвасад хариулж байна.

Автоматжуулалт

Давтагддаг ажлаа дүрэм, урсгалд даатга

AI‑гүйгээр ажиллах бэлэн хариу, алхам алхмаар хөтлөх урсгал, Meta‑гийн дүрэмд нийцсэн бөөн илгээлт.

Сэтгэгдэл ба түлхүүр үгStarter багцаас

3 алхмаар автомат хариу тохируулна

Пост дээр «үнэ» гэж бичсэн хүн бүрт нийтэд товч хариулж, дэлгэрэнгүйг товчтой хувийн зурвасаар илгээнэ. DM‑д түлхүүр үг бичихэд бэлэн хариу өгч, урсгал эхлүүлж эсвэл ажилтанд шилжүүлнэ.

  1. 1

    Хаана

    Аль суваг, аль постын сэтгэгдэлд — эсвэл DM‑ийн аль сувагт ажиллах.

  2. 2

    Хэзээ

    Бүх сэтгэгдэлд эсвэл түлхүүр үгтэйд нь. Латинаар бичсэнийг ч таньна.

  3. 3

    Юу

    Нийтийн хариу, товчтой хувийн зурвас, урсгал эсвэл ажилтанд шилжүүлэх.

Жишээ: сэтгэгдлийн дүрмийн 3 алхам — хамрах хүрээ, түлхүүр үг, нийтийн хариу ба товчтой хувийн зурвас.

Flow builderPro багцаас

Тайлбарла — AI урсгал үүсгэнэ

Хэрэгтэй урсгалаа энгийн үгээр бичихэд AI асуулт, сонголтын товч, нөхцөл, захиалгын алхамтай ноорог зурна. Засаад, симулятороор туршиж нийтэлнэ.

  • Асуулт, сонголтын товч, нөхцөл, хүлээлт, шошго
  • Захиалга үүсгэж төлбөрийн холбоос илгээх, цаг захиалах алхам
  • Webhook‑оор өөрийн систем рүү өгөгдөл дамжуулна
  • Нийтлэхээс өмнө симулятороор алхам бүрийг шалгана
Жишээ: тайлбараас AI захиалгын урсгал үүсгэв — эхлэл, өнгө сонгох, утас асуух, захиалга ба QPay холбоос, баярлалаа.

Бөөн илгээлтBusiness багцаас

Meta‑гийн 24 цагийн дүрмийг зөрчихгүй бөөн илгээлт

Шошго, идэвхээр нь харилцагчдаа сонгоод Messenger, Instagram, Telegram, Viber, WhatsApp болон SMS‑ээр илгээнэ. Илгээхээс өмнө хэдэн хүнд хүрэх, хэн яагаад алгасагдахыг харуулна.

  • Messenger, Instagram — сүүлийн 24 цагт бичсэн харилцагчдад
  • Messenger‑т 24 цагийн дараа зөвхөн сурталчилгааны бус шинэчлэл (захиалгын явц, арга хэмжээ)
  • WhatsApp — 24 цагийн дараа Meta‑д батлагдсан загвараар
  • Утасны дугаартай харилцагчдад SMS‑ээр
  • «STOP», «зогсоо» гэж бичсэн хүнд дахин илгээхгүй
Жишээ: бөөн илгээлтийн урьдчилсан тооцоо — суваг бүрээр хүрэх ба алгасах харилцагч, шаардлагатай SMS.

Чатаар борлуулалт

Чатаар захиалга аваад, төлбөрөө QPay‑ээр авна

Каталогоо оруулахад AI бараа санал болгож, захиалга үүсгээд төлбөрийн холбоос илгээнэ. Үнэ, хүргэлт, нийт дүнг AI биш — систем каталогоос тооцно.

Каталог ба захиалгаBusiness багцаас

Харилцагч чатаас гаралгүй захиалж, төлнө

Захиалгын мэдээллийг AI харилцагчаас асууж аваад таны өөрийн QPay merchant‑аар нэхэмжлэх үүсгэнэ. Харилцагч банкныхаа аппаар нэг товшиж төлнө.

  • Бараагаа нэг нэгээр эсвэл CSV‑ээр оруулна — үнэ, үлдэгдэл, ангилал, зураг
  • QPay‑ээр Хаан банк, Голомт банкны SocialPay, ХХБ зэрэг банкны аппаар төлнө
  • Дансаар шилжүүлэх, хүргэлтээр бэлнээр төлөх сонголт
  • Төлбөр ормогц захиалга автоматаар баталгаажиж, танд мэдэгдэл очно
  • Ажилтан ч захиалга үүсгэж, төлбөрийн холбоосыг чат руу илгээнэ
  • Захиалгыг хүргэлтийн компанид нэг товчоор эсвэл төлбөр ормогц автоматаар илгээнэ
Жишээ: AI чатаар захиалга авч, QPay‑ийн төлбөрийн холбоос илгээгээд, төлбөр ормогц баталгаажуулж байна.

Цаг захиалгаBusiness багцаас

Сул цагаа санал болгож, урьдчилгааг QPay‑ээр авна

Үйлчилгээ бүрийн хугацаа, ажлын цаг, зэрэг үйлчлэх хүний тоог тохируулахад AI зөвхөн бодит сул цагийг санал болгож, цаг захиална.

  • Үйлчилгээ бүрийн үргэлжлэх хугацаа, завсар, ажлын цаг, багтаамж
  • Урьдчилгаатай бол QPay‑ээр төлмөгц автоматаар баталгаажна
  • Цагаас өмнө чат эсвэл SMS‑ээр сануулна
  • Цаг захиалга бүр самбарт — ирсэн, ирээгүйг тэмдэглэнэ
Жишээ: үйлчилгээний сул цагийг сонгож, урьдчилгааг QPay‑ээр төлөх цаг захиалга.

Монгол хэлэнд зориулсан

Монгол харилцагч хэрхэн бичиж, ярьдгийг ойлгоно

Дуут зурвас, латин галигаар бичсэн үг, монгол хэлний загвар — бүгд нэг дор.

  • Дуут зурвасыг монголоор ойлгоноStarter багцаас

    Харилцагч дуу бичлэг илгээхэд Chimege‑ийн монгол яриа танилтаар бичвэр болгож, AI ердийнхөөрөө хариулна. Ажилтан инбоксоос бичвэрийг нь уншина.

    Жишээ: харилцагчийн дуут зурвасыг текст болгосон байдал.
  • Латинаар бичсэнийг ч ойлгоно

    Түлхүүр үгийн дүрэм, бараа хайлт латин галигаар бичсэн үгийг кирилл болгон таньна.

    Латин галигийг кирилл болгосон жишээ
    • une hed veүнэ хэд вэ
    • hurgeltхүргэлт
    • zahialgaзахиалга
  • Монгол LLM — Egune

    AI хариуг OpenAI, Anthropic Claude эсвэл монгол хэлний Egune загвараар үүсгэх боломжтой.

    Дэмждэг AI загварууд
    • OpenAI
    • Anthropic Claude
    • EguneMN

AI туслахууд

Дуудлагад хариулж, таны өдөр тутмын ажлыг хөнгөлнө

AI утасны оператор харилцагчдын дуудлагад монголоор хариулж, хувийн агент таны и‑мэйл, календарь, даалгаврыг цэгцэлнэ.

AI утасны операторPro багцаас

Залгасан харилцагчтай монголоор ярьж, хэрэгтэй үед ажилтанд шилжүүлнэ

Бизнесийн дугаар тань руу залгахад AI Chimege‑ийн монгол яриа таних, ярих технологиор харилцагчийг сонсож, мэдлэгийн сангаас тань хариулна. Дуудлага бүрийн бичвэр, товчлол инбоксод үлдэнэ.

  • Chimege‑ийн монгол яриа таних (STT), ярих (TTS) — байгалийн монгол хоолой
  • «Оператор», «хүнтэй ярих» гэвэл ажилтны утас руу шууд шилжүүлнэ
  • Дуудлага бүрийн бичвэр, AI‑ийн товчлол инбоксод; бичлэгийг хүсвэл хадгална
  • Ажлын бус цагт дуут шуудан аваад бичвэр болгож, танд мэдэгдэнэ
  • Twilio зэрэг TwiML‑нийцтэй үйлчилгээний дугаараа холбоно
Жишээ: AI утасны оператор дуудлагад хариулж, захиалгын явцыг хэлээд, хаяг солих хүсэлтийг ажилтанд шилжүүлж, товчлол үлдээв.

Хувийн агентPro, Хувь хүн багцад

И‑мэйл, календарь, даалгавраа өөрийн AI туслахад даатга

Gmail, Google Calendar‑аа холбоход хувийн агент ирсэн захиаг уншиж товчилж, хариуны ноорог бичиж, сул цаг олж, даалгаврыг тань сануулна.

  • Gmail — уншиж, хайж, хариуны ноорог бичнэ
  • Google Calendar — сул цаг олж, уулзалт товлоно, Google Meet холбоос нэмнэ
  • Даалгавар, сануулга, өглөөний товч мэдээ
  • MCP серверээр өөрийн хэрэгслээ холбоно
  • И‑мэйл илгээх, уулзалт үүсгэх бүрт таны баталгаажуулалтыг хүснэ

Таны зөвшөөрөлгүй юу ч илгээхгүй

Агент и‑мэйл илгээх, уулзалт үүсгэх бүрийг эхлээд санал болгоно — та засаад батлах эсвэл татгалзана. Таны өгөгдлийг зөвхөн та харна.

Жишээ: хувийн агент өнөөдрийн и‑мэйлийг нэгтгэж, хариуны ноорог бэлдээд илгээхийн өмнө таны зөвшөөрлийг хүлээж байна.

Мобайл ба desktop апп

Инбокс тань халаасанд — iOS, Android, macOS, Windows

Харилцагч ажилтан хүсэх, дуудлага шилжих, шинэ захиалга ирэхэд утсанд тань шууд мэдэгдэл ирнэ. Мэдэгдлийг дармагц тухайн яриа нээгдэж, хариугаа тэндээс бичнэ.

  • Push мэдэгдэл — ажилтан хүссэн, алдсан дуудлага, захиалга, хувийн сануулга
  • Инбокс, хариу, дотоод тэмдэглэл, AI‑г асаах, унтраах
  • Хоёр шатлалт баталгаажуулалт; нэвтрэлт утасны аюулгүй санд хадгалагдана
  • Түгжээтэй дэлгэц дээр харилцагчийн зурвасын агуулга харагдахгүй
  • iOS
  • Android
  • macOS
  • Windows
  • Дэлгүүрт тун удахгүй
Аппын тухай
Жишээ: утасны түгжээтэй дэлгэцэнд ажилтан хүлээж буй харилцагч, алдсан дуудлага, шинэ захиалгын мэдэгдэл.

Өсөлтийн хэрэгслүүд

Контент, Copilot, API — бизнес тань өсөхөд

Постоо төлөвлөж, өгөгдлөөсөө асууж, өөрийн системтэйгээ холбоно.

  • Контентын хуанлиBusiness багцаас

    Facebook, Instagram постоо AI‑аар бичүүлж, зурагтай нь төлөвлөөд товлосон цагт автоматаар нийтэлнэ.

    Жишээ: долоо хоногийн контентын хуанли — нийтэлсэн ба төлөвлөсөн пост, AI ноорог.
  • Copilot — эзэнд зориулсан AIPro багцаас

    «Өчигдрийн захиалгыг нэгтгэ», «Энэ долоо хоногт юуг их асуув?» гэхэд тайлан, захиалга, ярианаас тань тоотой хариулж, пост, урсгалын ноорог санал болгоно.

    Жишээ: Copilot тайлан, захиалгыг уншиж өчигдрийн борлуулалтыг нэгтгэв.
  • REST API ба webhookPro багцаас

    Захиалга, бараа, цаг захиалга, харилцагчаа өөрийн дэлгүүр, ERP, CRM‑тэй холбож, үйл явдал бүрийг гарын үсэгтэй webhook‑оор хүлээн авна.

    • /contacts
    • /conversations
    • /orders
    • /products
    • /bookings
    • /booking-services
    curl https://aichat.mn/api/v1/orders \
      -H "Authorization: Bearer ak_live_…"
    API баримт

Мөн багтсан

Өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх бусад боломж.

  • Олон төрлийн мэдлэгийн эх сурвалж

    Түгээмэл асуулт, чөлөөт бичвэр, бүтээгдэхүүний CSV, PDF, DOCX, XLSX файл, вэбсайтын хаяг, Google Sheets.

    • FAQ
    • Бичвэр
    • CSV
    • PDF
    • DOCX
    • XLSX
    • URL
    • Google Sheets
  • Вэбсайтын чат виджет

    Нэг мөр код хуулахад сайт дээр тань чат гарч ирнэ. Өнгө, мэндчилгээ, зөвшөөрөгдсөн домэйноо тохируулна.

    <script src="https://aichat.mn/api/widget/v1.js" data-key="wk_…" async></script>
    Жишээ: вэбсайтын баруун доод буланд нээгдсэн чат виджет.
  • Дэлгэрэнгүй тайлан

    Зурвас, AI‑ийн эзлэх хувь, эхний хариуны хугацаа, ачааллын цаг, ажилтны үзүүлэлт, орлого, хөрвөлт, AI ба ажилтны борлуулалт, үйлчилгээний үнэлгээ (CSAT). CSV‑ээр татна.

    Жишээ тайлан: ирсэн зурвас, AI‑ийн эзлэх хувь, чатаар орсон орлого, үйлчилгээний үнэлгээ, ачааллын цаг.
  • Багаар ажиллана

    Ажилтнаа и‑мэйлээр урина — Facebook хуудасны эрх өгөх шаардлагагүй. Эзэмшигч, админ, ажилтан гэсэн дүртэй.

  • Шуурхай мэдэгдэл

    Яриа хүнд шилжих, дуудлага алдах, шинэ захиалга, цаг захиалга ирэхэд апп дотор, Telegram‑аар, утасны push‑ээр шууд мэдэгдэнэ. Хүнд шилжсэнийг и‑мэйлээр ч авна.

  • Meta‑гийн дүрэмд нийцнэ

    24 цагийн хариулах хугацааг хянаж, бөөн илгээлтийг дүрмийн дагуу шүүж, Instagram‑ийн 1000 тэмдэгтээс урт хариуг автоматаар хувааж илгээнэ.

  • Харилцагчаа хүлээлгэхээ больё

    Карт шаардахгүй · 7 хоног Business багц үнэгүй

    Үнэгүй эхлэх

Интеграц ба түншлэл

Таны ашигладаг систем, түншүүдтэй холбогдоно

CRM, хүснэгт, хүргэлтийн компани, агентлаг, бэлэн загварын маркет — бизнесийнхээ хэрэгцээгээр өргөжүүлнэ.

  • CRM ба ERPBusiness багцаас

    Шинэ харилцагч, захиалга, цаг захиалга HubSpot‑д contact, deal болж, Google Sheets‑д мөр болж автоматаар орно. Бусад системд REST API, webhook.

    • HubSpot
    • Google Sheets
    • REST API
    • Webhook
    API баримт
  • Хүргэлтийн компаниудBusiness багцаас

    Захиалгыг сонгосон хүргэлтийн компанид нэг товчоор эсвэл төлбөр ормогц автоматаар илгээнэ. Курьер, хүргэлтийн явцыг та болон харилцагч шууд харна.

    1. Хүлээгдэж буй
    2. Хүлээн авсан
    3. Курьер авсан
    4. Замд
    5. Хүргэгдсэн
    Хүргэлтийн компаниудад
  • Агентлагт — white-labelХүсэлтээр

    Олон бизнест үйлчилдэг агентлаг харилцагч бүрдээ байгууллага үүсгэж, өөрийн нэр, лого, домэйноор үйлчилнэ.

    • chat.agency.mn
    • support.shop.mn
    Агентлагийн хөтөлбөр
  • Маркет

    Захиалга авах, цаг захиалах, лид цуглуулах урсгал, салбарын AI дүр, мэдлэгийн багцыг нэг товчоор суулгаад өөрийнхөөрөө засна.

    • Захиалгын урсгал
    • Цаг захиалга
    • Лид цуглуулах
    • Ресторан
    • Гоо сайхны салон
    • Эмнэлэг

Ялгаатай нь

Туршилт дуусахад бот чимээгүй болохгүй

Олон үйлчилгээнд туршилт дуусмагц бот зогсож, харилцагчид хариугүй үлддэг. aichat.mn‑д туршилтын дараа Free багц руу автоматаар шилжиж, бот түгээмэл асуултад үргэлжлүүлэн хариулна.

  1. Бүртгүүлнэ

    Карт шаардахгүй. Туршилт хараахан эхлэхгүй — тохиргоогоо тайван хийгээрэй.

  2. Эхний сувгаа холбоно

    7 хоногийн Business туршилт яг энэ мөчөөс эхэлнэ.

  3. 7 хоног Business багцаар

    Захиалга, QPay, Telegram, WhatsApp, бөөн илгээлт, тайлан — Business багцын бүх боломж нээлттэй.

  4. Дараа нь Free

    Бот FAQ‑д үргэлжлүүлэн хариулна. Хүссэн үедээ багцаа сонгоно.

Free багцад сард 300 AI хариу багтана.

Туршилтаа эхлүүлэх

Аюулгүй байдал, нийцэл

Таны хуудас, таны өгөгдөл хамгаалагдсан

Meta, Google‑ийн платформын бодлого, Монгол Улсын хувийн мэдээлэл хамгаалах хуулийг баримтална.

  • Facebook Login for Business

    Холбох хуудсаа нэг бүрчлэн сонгоно. Зөвхөн ажиллахад шаардлагатай зөвшөөрлийг хүснэ.

  • Шифрлэгдсэн түлхүүр

    Хуудасны токен, Telegram, Viber ботын токен, QPay merchant‑ын нууц түлхүүр шифрлэгдэж хадгалагдана. API түлхүүрийг зөвхөн hash‑аар хадгална.

  • Байгууллага бүр тусгаарлагдсан

    Өгөгдөл бүр зөвхөн өөрийн байгууллагад харьяалагдана — PostgreSQL‑ийн мөрийн түвшний хамгаалалт (RLS) давхар хамгаална.

  • Meta‑гийн дүрэмд нийцсэн

    24 цагийн хариулах хугацаа, бөөн илгээлтийн шошго ба батлагдсан загвар, Instagram‑ийн 1000 тэмдэгт, хувийн зурвасын дүрмийг автоматаар мөрдөнө.

  • Өгөгдөл устгах эрх

    Хүсэлт гаргахад таны болон харилцагчдын өгөгдлийг устгаж, явцыг баталгаажуулах кодоор шалгуулна.

  • Хувийн мэдээллийн хууль

    Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн (2021) шаардлагыг мөрдөнө. Өгөгдлийг зар сурталчилгаанд ашиглахгүй.

  • Google өгөгдөл — Limited Use

    Gmail, Calendar‑ын өгөгдлийг зөвхөн таны ашиглаж буй хувийн агентын боломжид хэрэглэнэ. Зар сурталчилгаанд, AI загвар сургахад ашиглахгүй; хүн зөвхөн таны зөвшөөрлөөр, аюулгүй байдал эсвэл хуулийн шаардлагаар үзнэ.

  • Таны зөвшөөрлөөр л

    Хувийн агент и‑мэйл илгээх, уулзалт үүсгэх бүрт таны баталгаажуулалтыг хүснэ. Хувийн агентын яриа, даалгаврыг байгууллагын админ ч харахгүй.

  • Дуудлагын бичлэг — сонголтоор

    Дуудлагыг бичих эсэхийг та сонгоно, анхдагчаар унтраалттай. Ярианы бичвэр, бичлэгийг зөвхөн эрхтэй ажилтан нээнэ.

Хэрэглээ

Ямар бизнест тохирох вэ?

Давтагддаг асуулт ихтэй бүх бизнест цаг хэмнэж, нэг ч харилцагчаа алдахгүй.

  • Онлайн дэлгүүр

    Үнэ, размер, үлдэгдлийн асуултад каталогоос хариулж, захиалгыг QPay‑ийн холбоостой нь чатаар авна.

    «Энэ гутал 38 размер байгаа юу?»

  • Ресторан, кофе шоп

    Цэс, ажлын цаг, хаяг, хүргэлтийн бүсийг хэлж, ширээ захиалгыг сул цагаар нь авна.

    «Өнөө орой 6 хүний ширээ байгаа юу?»

  • Эмнэлэг, гоо сайхан

    Үйлчилгээ, үнийг тайлбарлаж, сул цагийг санал болгон урьдчилгаатай цаг захиална.

    «Шүдний цэвэрлэгээ хэд вэ?»

  • Сургалтын төв

    Хөтөлбөр, хуваарь, төлбөрийн асуултад өдөр шөнөгүй хариулж, бүртгэлийн урсгалаар өргөдөл цуглуулна.

    «Дараагийн анги хэзээ эхлэх вэ?»

  • Үл хөдлөх хөрөнгө

    Байршил, талбай, үнэ, төлбөрийн нөхцөлийг хэлж, үзлэгийн цагийг чатаар захиална.

    «2 өрөө байр хэдэн м² вэ?»

  • Аялал жуулчлал

    Аяллын хөтөлбөр, огноо, багтсан үйлчилгээ, визийн мэдээллийг шууд өгч, шинэ аяллаа бөөн илгээлтээр зарлана.

    «Японы аялал хэзээ гарах вэ?»

Үнэ

Бизнесийнхээ хэмжээнд тохирох багц

Үнэгүй эхэлж, өсөхийн хэрээр ахиулна. Жилээр төлбөл 20% хямд.

  • Free

    Эхлэхэд — вэб виджет, түгээмэл асуултын хариу

    Үнэгүй

    AI хариу / сар
    300
    Суваг
    1
    Ажилтан
    1
    Эхлэх: Free
  • Starter

    Нэг хуудастай бизнест — Messenger, Instagram, сэтгэгдэл

    59,000₮/сар

    AI хариу / сар
    3,000
    Суваг
    1
    Ажилтан
    2
    Эхлэх: Starter
  • Санал болгох

    Business

    Багтай ажилладаг бизнест — нэгдсэн инбокс, захиалга

    169,000₮/сар

    AI хариу / сар
    10,000
    Суваг
    3
    Ажилтан
    5
    Эхлэх: Business
  • Pro

    Өсөж буй брэндэд — олон суваг, API, Copilot

    399,000₮/сар

    AI хариу / сар
    30,000
    Суваг
    10
    Ажилтан
    15
    Эхлэх: Pro
Хувь хүнд

Хувь хүн — Хувийн агент — имэйл, календарь, даалгавар, сошиал хариу

19,900₮/сар

Дэлгэрэнгүй: Хувь хүн

Бүх багцыг харьцуулах

Түгээмэл асуулт

Асуух зүйл байна уу?

Бизнес эрхлэгчдийн хамгийн их асуудаг асуултад товч хариулав.

Илүү дэлгэрэнгүй хариулт гарын авлагад бий. Гарын авлага нээх

API баримт нээх

AI буруу хариулчихвал яах вэ?
AI зөвхөн таны мэдлэгийн санд байгаа мэдээллээс хариулна. Мэдэхгүй асуултад таамаглахгүй, ажилтан руу шилжүүлнэ. Ажилтны сайн хариуг нэг товчоор мэдлэгийн санд нэмбэл дараагийн удаа AI өөрөө зөв хариулна.
Ажилтнууддаа Facebook хуудасны эрх өгөх шаардлагатай юу?
Үгүй. Хуудсаа зөвхөн эзэмшигч эсвэл админ нэг удаа холбоно. Ажилтнуудаа и‑мэйлээр урихад тэд нэг удаагийн кодоор нэгдэж, инбоксоос шууд хариулна.
Туршилт хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
7 хоногийн Business туршилт бүртгүүлсэн өдрөөс биш, эхний сувгаа холбосон мөчөөс эхэлнэ. Дуусахад Free багц руу автоматаар шилжиж, бот түгээмэл асуултад үргэлжлүүлэн хариулна.
Хүн бичихэд бот юу хийдэг вэ?
Ажилтан хариу бичмэгц AI тухайн ярианд түр зогсоно — давхар хариу явахгүй. Харилцагч «оператор», «менежер» гэх мэт үг бичихэд ч AI зогсож, ажилтанд мэдэгдэл очно. AI‑г яриа бүрт нэг товчоор буцааж асаана.
Ямар сувгуудыг холбох боломжтой вэ?
Facebook Messenger, Instagram‑ийн шууд зурвас, Facebook болон Instagram постын сэтгэгдэл, вэбсайтын чат виджет, Telegram бот, Viber бот, WhatsApp Business, и‑мэйл, X‑ийн шууд зурвас, утасны дугаар (AI утасны оператор). Telegram, Viber, WhatsApp, и‑мэйл, X холбох нь Business, Pro, Хувь хүн багцад, утасны оператор Pro багцад багтана. Бөөн илгээлт, сануулгыг SMS‑ээр ч илгээнэ.
Чатаар захиалга, төлбөр авч болох уу?
Тийм (Business, Pro). Каталогоо оруулбал AI бараа санал болгож, захиалга үүсгээд QPay‑ийн төлбөрийн холбоос илгээнэ — харилцагч Хаан, Голомт (SocialPay), ХХБ зэрэг банкны аппаараа төлнө. Мөнгө таны өөрийн QPay merchant данс руу шууд орно. Дансаар шилжүүлэх, бэлнээр төлөх сонголт ч бий.
Бөөн мессеж илгээвэл хуудас маань хязгаарлагдах уу?
Бөөн илгээлт Meta‑гийн дүрмийг автоматаар мөрддөг: Messenger, Instagram‑д зөвхөн сүүлийн 24 цагт бичсэн харилцагчид, WhatsApp‑т 24 цагийн дараа зөвхөн батлагдсан загвараар илгээнэ. Бусдад нь SMS‑ээр хүрч болно. «STOP» гэж бичсэн хүнд дахин илгээхгүй.
Хэрхэн төлөх вэ?
QPay‑ээр — банкны аппаараа QR уншуулж төлнө. Карт холбох шаардлагагүй, сар бүр автоматаар мөнгө татахгүй. Сунгалтын нэхэмжлэх хугацаа дуусахаас өмнө ирнэ.
Өгөгдөл маань аюулгүй юу?
Хуудасны токен шифрлэгдэж хадгалагдах бөгөөд байгууллага бүрийн өгөгдөл тусгаарлагдсан. Таны өгөгдлийг зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. Хүссэн үедээ устгуулах хүсэлт гаргана.
Монгол хэлийг хэр сайн ойлгох вэ?
AI туслах монголоор чөлөөтэй харилцаж, хүсвэл англиар эсвэл харилцагчийн бичсэн хэлээр хариулна. Латин галигаар бичсэн («une hed ve») болон дуут зурвасыг ч ойлгоно. Хариултын агуулгыг таны мэдлэгийн сан тодорхойлох тул бизнесийнхээ нэр томьёог тэнд оруулаарай.
Өөрийн систем, дэлгүүртэйгээ холбож болох уу?
Тийм — Pro багцад REST API, webhook бий. Захиалга, бараа, цаг захиалга, харилцагч, яриагаа өөрийн дэлгүүр, ERP, CRM‑тэй холбож, үйл явдал бүрийг гарын үсэгтэй webhook‑оор хүлээн авна. HubSpot, Google Sheets‑тэй (Business, Pro) кодгүйгээр холбогдоно.
Утсаар залгахад AI хариулж чадах уу?
Тийм (Pro). Twilio зэрэг үйлчилгээний дугаараа холбоход AI Chimege‑ийн монгол яриа таних, ярих технологиор дуудлагад хариулж, мэдлэгийн сангаас тань мэдээлэл өгнө. «Оператор» гэвэл эсвэл мэдэхгүй асуултад ажилтны утас руу шилжүүлж, ажлын бус цагт дуут шуудан авна. Дуудлага бүрийн бичвэр, товчлол инбоксод үлдэнэ.
Хувийн агент миний нэрийн өмнөөс и‑мэйл илгээчих үү?
Таны зөвшөөрөлгүйгээр хэзээ ч үгүй. Хувийн агент (Pro, Хувь хүн) и‑мэйл илгээх, уулзалт үүсгэх, засах бүрт эхлээд санал болгож, таны баталгаажуулалтыг хүлээнэ — та засаад батлах эсвэл татгалзана. Таны Gmail, Calendar‑ын өгөгдлийг зөвхөн та харна; зар сурталчилгаанд, AI загвар сургахад ашиглахгүй.
Гар утасны апп бий юу?
iOS, Android, macOS, Windows‑ийн апп бэлтгэгдэж байгаа бөгөөд дэлгүүрт тун удахгүй гарна. Аппаар инбоксоос хариулж, ажилтан хүссэн, дуудлага алдсан, шинэ захиалга ирсэн тухай push мэдэгдэл авна. Туршилтын хувилбарт орох бол бидэнд бичээрэй.

Харилцагчаа хүлээлгэхээ больё

Өнөөдөр бүртгүүлж, эхний сувгаа холбоод AI туслахаа ажиллуулаарай.

Карт шаардахгүй · 7 хоног Business багц үнэгүй